Мажиг Ц.
@majig
142
friends
Бид нэг нь нөгөөгийнхөө оршин тогтнолын нууц болж бие биеэ дүүргэдэг учраас зүрх сэтгэлийнхээ унтаршгүй гэрэл гэгээ, хугаршгүй ноён нуруу байх болно. Нэг л өдөр чи надаас хэний амьдрал чухал вэ хэмээн асууна. Минийх үү? Чинийх үү гэж асуухад. Би минийх хэмээн хариулхуйд чи өөрийгөө миний амьдрал гэдгээ ухаарахгүй намайг орхин одно. Зүйргүй тансаг үгийг харамгүй чамдаа хэлмээр Зүүдэл үгүй сэтгэлийг зөвхөн чамдаа зориулмаар Зуунд ганцхан тохиох ариун хайрын дуулал гэмээр Зүрхний нандин учралаа мөнхөд би эгшиглүүлмээр Ц. Мажиг Талын хөрсөнд соёолсон цэцэг нь юмуу чи Толидон зүрхэнд бадамласан сарнай нь юму чи Хүний хорвоод ургасан амьд цэцэг юмуу Хүслийн тэнгэрт тулсан оргил нь юму чи Ц. Мажиг
chats