Ğoo .
@greyland
76
friends
БИ...ХҮН... Амьдралаас дандаа цэцгийг нь түүнэ гэж гараад Арга ядаад халгай ч олоогүй үе надад байсан Би адилхан хүн Амрагтаа үргэлж үгсийн сайхныг хэлнэ гэж хүсдэг ч Амаа барьж хэрүүлийн араас харамсах цаг ирдэг Би бас хүн... Бороонд дуртай... Гэхдээ цасанд илүү хайртай Би зөөлөн хүн Бодох хэрэгтэй... Гэвч цэнгэж амжих эрхтэй Би залуу хүн Хүний нутгийн түмэн сайханд Нүд унагав ч Сэтгэл унагахгүй Би Монгол хүн Өөрийн нутгийн мянган муухайд Уруул дордойв ч Элэг дордойхгүй Би үндсэрхэг хүн Уран барилга, цардмал замаас илүү Уул усанд ойр байхыг хүсэх Би зэрлэг хүн Улаанбаатарын будмал шаазан шиг хүүхнүүдээс Улаан хацартай бүрэг ичимхийд нь шунах Би сонин хүн Шүлэг бүхнээ бусадтай хуваалцсан Би өглөгч хүн Шүлэгнээс өөр юугаа ч хуваалцахгүй Би бас харамч хүн Шинийн нэгэнд ижийгээ нулимстай хүлээлгэсэн би муу хүн Шинэ бичих мөр бүртээ ижийгээ нутагтай нь багтаахсан гэж хүсдэг би их сайн хүн Зовлонд илүү чивчирч Жаргалд амархан ташуурдаг Би тэнэг хүн Зорилго мөрөөдөл хоёроо тэвэрч үзсэн Би азтай хүн Хуруунд нь хүрсэн бол Уруулд нь зүтгэх Би шуналтай хүн Нуруунаас нулимсан болгоныг Буруугаар санаж явахгүй... Би мартамхай хүн Цагаан толгойг төгсгөлөөс нь эхлэж сурсан Би зөрүүд хүн... Цагаа хар! Чи миний дотор хэдэн хором оршив оо?! Би ийм л хүн... Via Todko Samson 🖤