Айзам Их жавхаа
@bghnmhg
617
friends
Уртын дуунд уянга эгшиг бий Уртын дуунд үгийн шид бий Уртын дуунд эрчим энерги бий Уртын дуунд эх дэлхий, эх орон минь бий Уртын дуунд уужуу сэтгэл, ухаарал бий Уртын дуунд ижий аав, элгэн садан минь бий Уртын дуунд энгүүн их чанадын сэтгэл бий Уртын дуунд урьдын ерөөл, удмын сургаал бийМиний өглөөний тарни. Өглөө болгон би сонсдог. Энэ уяхан замба тивд чөлөө учрал бүрдсэн хүний дээд төрлийг олж төрсөндөө, амьд байгаадаа талархдаг. Дуурийн дуу тайз дүүргэдэг бол, уртын дуу уяхан замба тивийг дүүргэдэг гайхалтай урлагийн өв соёлтой ард түмэн шүү дээ.